плохое пиво?
небольшое пояснение:
Халуун хоол, шөл
Төрөл бүрийн ногоо оролцуулсан шөлтэй хоол нь хүний биед тэжээллэг бодисыг их хэмжээгээр дамжуулахын дээр шингэц амархан, аль ч насны хүнд нэн зохимжтой. Шөлтэй хоолыг мах, яс загас, ногоо, мөөг, жимсний шөл, тэдгээрийн хандад бэлтгэнэ.
Шөлтэй хоолны илчлэг нь түүний найрлагад орж байгаа хольцын хэмжээнээс хамаарч өөр өөр байх ба хоолыг амталж, илчлэгийг нь нэмэгдүүлэхийн тулд лууван, манжин, бөөрөнхий ба ногоон сонгино, жууцай, цоохор маалинз, сармис, амтлагчдыг нэмж өгнө. Ногоон гоньд, яншуй, лаврын навч, төрөл бүрийн чинжүү зэрэг нь хоолыг амттай сайхан болгоно.
Шөлтэй хоолыг хийх арга ажиллагаанаас хамаарч шөлийг дотор нь тунгалаг, холимог, зутан, хүйтэн ба амт оруулсан гэж ангилна.
Холимог шөл маш олон янз оросын ногооны шөл ( ши) Украины хүрэн шөл (борщ), солянк, мөөгтэй, төмстэй, шар буурцаг, вандуйтай, байцаатай, бусад ногоотой гэх мэтчилэн ангилагдана. Холимог шөлөн дээр гурил, сонгино, цөцгий, улаан лоолины шүүс, цуу бусад хольцыг нэмж амтыг улам сайжруулна